8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Ганбаатар: Хүүхдийг автобусаар 10 төгрөгөөр зорчдог болгоё

2016-01-18 19:30:00

Баасандоржийн Ганбаатар  /ЕБС-ийн Эцэг, эхчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн/

Гэртээ харих зам хамгийн зөв байдаг гэдэг. Гэвч дунд сургуулийн сурагчид гэртээ харих, сургуульдаа очих зам­даа эрсдэлд өртсөөр бай­на. Мөнгө­гүйгээсээ болж авто­бу­санд сууж чадах­гүй 3-5 км алхаж харих энүүхэнд. Хүйтэнд чих хацраа хайруулахаас эхлээд хөлөө хөлдөөж, өглөө орой харанхуйд алхах үедээ хүчир­хийлэлд өртсөн, эд зүйл­сээ бу­лаалгасан тохиолдол ч олон. Өмнө нь кондукторт элдэв үгээр доромжлуулж, дорд үзэг­дэн, чимхэж чихдүүлээд ч болов хэдэн буудал явдаг байж. Одоо мөнгөгүй л бол автобус руу бүр алхуулахгүй.  Хүү­хэд автобусаар 200 төгрөгөөр зорчиж байгаа нь энэ мэт олон гаж үзэгдлийг бий болгохоос гадна хүүхдэд ээлгүй орчин үүсгэх үндсэн суурь боллоо. Мөнгөний тоо бага, асуудал энгийн мэт боловч хүүхдийн эрхийг зөрчих, тэд­нийг ялга­вар­лах “том” асуудал руу том­чуудыг, төрийг түлхэх нөх­цөл нь болоод байна. Хүүх­дээр хөдөлмөр эрхлүүлэх бо­ломжгүй, тэд эрх зүйн чадвар чадамж хязгаарлагдмал, бие дааж шийдвэр гаргадаггүй, заавал насанд хүрэгчдийн хараа хяналтад байх ёстой. Улаан­баатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын сур­гуульд 192 мянган хүүхэд сур­даг. Зайлшгүй автобусаар зор­чих шаардлагатай 37 мянга орчим хүүхэд бий гэсэн судалгааг гаргажээ.

Тэдэнд 200 төгрөг яагаад хүндрэл үүсгээд байна вэ. Гурван хүүхэдтэй айл зөвхөн автобусанд сард 100-150  мянган төгрөгийг зар­цуулдаг. Өдөрт ердөө нэгээс хоёр удаа зорчиход л ийм тоо гарна. Тэгэхээр энэ мөнгө ту­хайн өрхөд санхүүгийн да­рамт болохоос гадна хам­гийн гол нь хүүхэд чөлөөт цагаа­раа өөрсдийгөө хөгжүүлэх бо­ломжийг хааж байна. Тэгэ­хээр яах ёстой вэ. Нийтийн тээврийн асуудлыг шийдсэнээр хүүхдийн сурч боловсрох, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, хүүхэд хөгжих нөхцөл бүрдээд ирнэ.  Хүүхдийн төлөө шийд­вэр гаргахыг хүсвэл гарц олон байгаа. Тухайлбал, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүүхдээс мөнгө авахаа больё. Гэхдээ огт мөнгөгүй зорчуулах нь ч бас буруу. Бага насандаа сурсан  дадлаа хүн насан турш­даа мартдаггүй. Тиймээс одоогоор гүйлгээнд байгаа хамгийн бага дэвсгэрт болох 10 төгрөгөөр зорчуулж болно. Ингэснээр хүүхэд нийтийн тээврээр заавал мөнгө төлж үйлчлүүлдэг гэдэг ойлголтыг авна. “Туулайчлаад” ч болов явчих­даг гэдэг бодол тэдний толгойд хэзээ ч орж ирэхгүй. То­моохон супермаркет  10 төг­рөгийн хариултаа өгдөг болно. Томчууд тоодоггүй 10 төгрөгийг хүүхэд цуглуулдаг болж задгай мөнгөний үнэ цэнэ өснө. Өмнө нь автобусанд хэр их мөнгө төлдөг байснаа, ээж аав нь 1000 төгрөгийг яаж олдгийг ухаарна.

Арван төгрөг ч төрийн сүлд бүхий үнэт цаас гэдгийг багаасаа ухаарч, мөнгөн дэвсгэрттэй харилцаж, мөнгийг хүндэлдэг болчихвол, төр засгаа харааж, зүхээд байх нь ч юу бол. Энэ мэтээр мөнгийг  хадгалж, хуримтлуулж сурахаас эхлээд хүмүүжлийн асар их ач холбогдолтой. Энэ нь эргээд  хүүхдэд  амьдрах ухааны маш том боловсрол олгох юм. Мөнгийг хадгалах, хуримтлуулах гэдэг шунал биш, эдийн засгийн зөв арга зүй. Ингэж сурсан хүүхэд мөнгөө дэмий зүйлд үрэхгүй. Сургууль хүүхдэд математик заах бол амьдралын математикийг 10 төгрөг өөрөө заагаад өгчихнө.


Айл болгон хүүхэдтэй, эцэг эх бидний амьдралын зорилго үр хүүхэд маань. Тиймээс энэ асуудлыг шийдвэр гаргагчдын сонорт хүргэе. Шийдье гэсэн хүсэл байвал арга олдоно.  Үүний тулд санал бодлоо уралдуулъя, ээж аав нар аа. Автобусны мөнгөгүйгээс хүүхэд хөлөө хөлдөөж байгаа бол, бид энэ асуудлыг залруулахгүй байх нь ирээдүй хойч үеийнхээ оюун санааг хөлдөөж байгаа хэрэг. Канадад хүүхдийг дорд үзэж, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн л бол ерөнхийлөгчийн шийдвэр  байсан ч хүчингүй болгодог. Бид ийм нийгмийг тогтоож байж хүүхдэд ээлтэй улс орон болох бус уу. Тэгээд ч төр хүүхдийн сурах орчинг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Гэрийнхээ ойр сурах  сургууль, цэцэрлэгийг нь барьж өгч чадахгүй мөртлөө  тэднийг автобусаар төлбөртэй явуулах нь байж болшгүй асуудал гэж би аав хүний хувьд бодож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дэмжиж байна
2016/01/20 103.17.108.42
irgen
joohon huuhdees doloon dor, mongonii une tseniig meddeggui mal zail
2016/01/19 103.17.108.42
irgen
yamar ch utgagui um hutsaj bh um. amidrald oir um yari l daa. mal mini eee
2016/01/19 103.17.108.42
М
ШОУ
2016/01/18 103.17.108.42
baasan dorjiin ganbaatar chni medrel ymu ih hurald songogdoh gej hudlaa hutsaj baih shiwdee
2016/01/18 103.17.108.42