8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-ын дарга С.Амарсайхан: НИТХ-д дотоод хагаралдаан гэх зүйл байхгүй

2017-11-03 14:36:19

Өнөөдөр НИТХ-ын 12 дугаар хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МАН-ын бүлгийн зүгээс НИТХ-ын тэргүүлэгчид есөн төлөөлөгчийг нэр дэвшүүлэх саналыг тавилаа. Харин АН-ын бүлэг энэ тухай хэлэлцэхээс өмнө нэг цагийн завсарлага авсан юм.

Хуралдааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ " Жил бүр НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ордог. Энэ асуудлуудаа шийдчихвэл төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдээ явуулах бүрэн боломжтой.2018 онд НИТХ-аас нийслэлийн хэмжээнд юу хийх вэ гэдгээ төлөвлөчихсөн. Үүнийхээ алдаа оноог засаад уялдуулж, 2018 оны төсвөө батална. Төсвөө батлачихаад ирэх оныхоо үйл ажиллагааг хийгээд явна. Ямар нэгэн хоцорсон, орхигдсон зүйл одоохондоо  байхгүй байна. НИТХ-д дотоод хагаралдаан гэх зүйл байхгүй" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл