УИХ-ын гишүүн миний бие Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяатай хамтран "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ТӨСӨВ" батлахыг уриаллаа.Эмэгтэй улс төрчдийнхөө хувьд, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагыг сануулах, сонордуулах үүргээ ухамсарлан, энэ удаагийн төсвийн бодлогоор дамжуулан хүүхдээ хамгаалах ажилд тодорхой дэвшил гаргах үүднээс хүүхэд хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээнд 10.0 тэрбум төгрөгийг нэмж тусгуулах саналыг гаргаж, тус саналыг дэмжихийг УИХ-ын гишүүдээсээ уриалсан байна.