Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.
НИТХ-ын хуралдаан энэ сарын 13-н хүртэл завсарлага авлаа
НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.Өнөөдрийн хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар А.Гансүхийг томилов
Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар А.Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томиллоо. Өмнө нь эл албан тушаалд байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа.
Отгонтэнгэр хайрханаас бууж ирсэн 10 уулчин СЭМҮТ-д эмчлүүлж байна
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд амьд үлдсэн 10 уулчин СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Уулчдын хувьд сэтгэл санааны хувьд тогтворгүй, гүн шоконд орсон хэмээж байсан юм.
Бусад үйл явдал
- Дорнод аймгийн ИТХ-ын ажилтан Б.Алтанбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнав.
- А амин дэмийг үнэгүй олгож байна
- “Отолт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9-р байрны гадна зогсоолд байсан О-гын “Toyota raw-4” автомашины жижиг шилийг тонож байсныг хяналтын камераар илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна онцгой байдлын үед ашиглагдах өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр буулаа.
- Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрээс Онцгой байдлын байгууллага, алба хаагчдад талархал илэрхийлжээ.
- “Авьяаслаг азиуд” шоу-нд оролцож, алтан баззерын эзэн болсон.