Энэ сарын 01-ны өдөр Наранбулаг сумаас Бөхмөрөн сумын чиглэлд отор нүүдэл хийж явсан гурван малчин өрхийн 300 гаруй мал усанд живсэн харамсалтай хэрэг гарчээ. Сагил сумын Үүрэг нуур багийн нутаг Хагийн цөөрөм гэх газарт энэ үйл явдал болжээ. Хагийн цөөрмөөс ус ууж байсан мал мөс цөмөрсний улмаас усанд живсэн аж. Нийтдээ гурван айлын 1300 гаруй бог мал энд явсан бөгөөд үүнээс 353 бог мал буюу 300 гаруй хонь, 50 орчим ямаа усанд живж үхжээ.