8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ

2017-11-05 11:00:00

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр газар, хэлтсийн дарга нартай уулзаж, хэдэн хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөний дотор хөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй. Тиймдээ ч улсын эмнэлэгт хэвтэхээс өөрөөр эрүүл мэндийн даатгалыг ашиглаж чаддаггүй гэж бухимдах нь элбэг.

Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй.

Өөрөөр хэлбэл, даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас энэхүү хөнгөлөлтөө эдлэж чаддаггүй. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон хэрхэн худалдан авах тухай хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.

Мөн хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүргийг сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
eh oron
Муусайн аптекууд хүртэл эмээр бизнес хийж шуналтахыг яана,Үнэн шуналтай, 1 очоод эм авахад үнийг нь нэмсэн байна, Хүний зовлон дээр дөрөөлж өгнө шүү дээ, Харин Ази Фарм хөнгөлөлтийн карт гаргасан байн
2017/11/05 66.181.160.2
зочин
Эмийн жор бичүүлэх гэж өрхөд дугаарлана, бичсэн эмийн жор нь 7 хоногийн хугацаанд хүчинтэй, ахиад бичүүлэх гэж өрхийн эмч, өвчтөн 2 зовж байна.
2017/11/05 124.158.125.10
зочин
хөнгөлттэй эмээр үйлчлүүлэгчид нэмэгдэх хандлагатай болоод ирэхээр эмийн сангуудад ямар мэдээ тавигддаг болсон гээч "САНХҮҮЖИЛТ ДУУССАН" сарын эхний 1,2нд олгоно, 15-17 олгоно гэсэн зар тавьдаг болсо
2017/11/05 124.158.125.10
зочин
хяналт тавих хэрэгтэй
2017/11/05 66.181.183.101
зочин
зөв шийдвэр б.на эрүүл мэндийн даатгалын төсөв гэж хэдэн хүн хувиарлдаг нэртэй жижиг эмийн сангуудад хүрэлцээ муутай олгодог юм шиг байгаа юм уу даа тиймээс эрүүл мэндийн даатгалын нөхдүүдэд хяналт хэ
2017/11/05 66.181.183.101
Даранбазар
Хөнгөлөлтэй эмийн цахим програмыг нийгмийн даатгалын газраас 3-4 цаг нээгээд хаачихлдаг гэсэн шүү. Энэ талаар арга хэмжээ авч өгөөрэй Сайд аа
2017/11/05 43.242.243.59
Сэдэд
Гашуун булаг, Мөнхжилд зэрэг бичил хороололд байдаг эмийн сангууд өглөө үүрээр оочерлоод байхад 60-90 хүнээр таслаал хаячихдаг_ Тэлээд настан бид эмээ авч чадалгүй үнэ ихтэй даралтны эмээ авах болдолг
2017/11/05 43.242.243.59
жүгдэр
Шинэ сайд зөв юм олж соргогоор харжээ. Яамны Эм хариуцсан газар болон Эрүүл мэндийн даатгалынхантай хариуцлага тооцох хэрэгтьэйдээ.
2017/11/05 43.242.243.59
Долгор
Сарангэрэл сайд өмнөх Цогцэцгийн харж чадаагүй асуудлыг олж үүрэг даалгавар өгсөнд баяр хүргэе. Зарим эмийн сангууд сарн 1-нд зарим нь зөвхөн 15 нв цөөхөн 2-4 цаг өгөөд байхгүй гэдэг. Бид эмээ авч чад
2017/11/05 43.242.243.59
Урнаа
Ганцхан удаа нууцаар өгдөг .
2017/11/05 150.129.140.58