Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг энэ баасан гаригт буюу 22-нд Дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ. Тодруулбал Д.Чинбаярт холбогдох шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай болж, түүнийг эх орноосоо урвасан хэмээн үзэж 22 жилийн хорих ял оноосон билээ.Тэгвэл Д.Чинбаяр болон түүний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хандсан ч шүүхээс анхан шатны шийдвэрийг нь хэвээр үлдээсэн юм. Харин тэрбээр дараагийн шатны шүүх болох хяналтын шатны шүүхэд хандсан байна. Тиймээс Д.Чинбаярт холбогдох хавтаст хэргийг энэ баасан гаригт буюу 22-нд Дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ.
Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаяр Дээд шүүхэд ханджээ
2016-01-19 07:45:00