8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд 150 дугаар ангийн алба хаагчид нэгдлээ

2017-11-05 12:00:00

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Эерэг амьдарцгаая уриатай” их хотын соёлыг түгээх “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяныг энэ оны аравдугаар сараас эхлэн "Эрдэнэ тав баг" ТББ-тай хамтран өрнүүлж байна.

Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ГБХЗХХ-тэй хамтдаа “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”-ыг сурталчлан таниулах үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 150-р ангийн 300 гаруй алба хаагчдын оролцоотойгоор зохион байгууллаа. Тус аяны урианд нэгдсэн алба хаагчид зөв арван дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм.

Энэхүү аяны хүрээнд зохион байгуулж буй цуврал сургалтуудад нийслэлийн 9 дүүргийн 1630 гаруй иргэн, оюутан залуучуудыг өргөн хүрээтэй хамруулж байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл