8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж эхэллээ

2017-11-05 13:00:00

Нийслэлийн Засаг дарга, нийс­лэлийн Байгаль орчны газар, Газ­рын албаны дарга нарын хамтарсан удирдамжаар ой, усан сан бүхий газруудыг шалгажээ. Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүр­гийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ногоон бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэн, аж ахуйн нэгж цөөнгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна. Хууль зөрчигчид мод, бут, сөөгийг сүйтгэн хашаа барьсан аж. Нийслэлийн Байгаль орчны газар, Газрын албанаас цаашид хууль зөрчин ойн санд газар олгосон бол хуулийн дагуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бөгөөд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл