Иргэн Н, М нар энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 516 дугаар вагоны 5 дугаар купейнд зорчиж явахдаа хориглосон бараа болох 5.4 кг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Хэргийг хуулийн байгууллагаас хэлэлцээд шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг 2017 оны 08 сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх,2017 оны 10 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн байна.
Улмаар хилээр нэвтрүүлэхийг завдсан алтыг хурааж, Н, М нарыг тус бүрийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгож шийтгэсэн байна.