8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мөрөн: Монголд 25 мянган гадаад иргэн оршин суудаг

2017-11-05 10:10:00

Хууль зүй, Дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн илтгэл тавилаа.

Д.Мөрөн "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарМонгол Улсын хүн амын тоо 3,119,935 байгаа бөгөөд хүн амын 3 хувь хүртэл буюу 93,600 гадаадын иргэн тус улсад оршин суух боломжтой юм.

Манай байгууллагад бүртгэлтэй 117 орны нийт 25,003 буюу Монгол Улсын хүн амын 0.8 хувьтай тэнцэх гадаадын иргэн оршин сууж байна. 25,003 гадаадын иргэнээс хөдөлмөр эрхлэгч 10,179, суралцагч 1,842, хөрөнгө оруулагч 3,146, цагаач 1,960, албан хэргээр оршин суугч 569, гэр бүлийн болон хувийн бусад шалтгаанаар оршин суугч 7,307 байна.

Сүүлийн 15 жилийн статистик тоон үзүүлэлтээс авч үзэхэд гадаадын иргэд тус улсад 2011-2014 оны хооронд олноор оршин сууж байсан байна.Энэ нь тухайн жилүүдэд Засгийн газраас улс орны хөгжилтэй холбоотой тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлж байснаас (тухайлбал, иргэдийг орон сууцжуулах зорилгоор 100,000 айлын орон сууц хөтөлбөр) гадна хурдацтай хөгжсөн газар тариалан, уул уурхай, зам, барилгын салбарын хөгжилтэй хамааралтай хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэдийн урсгал нэмэгдсэнтэй холбоотой байв.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн тоон үзүүлэлт буурсан нь гадаадын хөрөнгө оруулалт буурч, гадаадаас оруулах ажиллах хүчний тоо багассантай холбоотой юм. Статистик тоон мэдээллээс харахад Монгол Улсад жилд дунджаар 1 сая гаруй гадаадын иргэн хилээр орж, гардаг байна. Тэдний 70 хувийг жуулчид эзэлдэг байна.

Албадан гаргасан болон зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо буурсан нь:

  • Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага сайжирсан
  • Хяналт, шалгалтын үйл ажиллагаа сайжирсантай холбоотой байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй талаар хийх шаардлагатай ажлууд:

  • Хүний эрхийг ханган олон улсын жишигт нийцүүлэх /Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг саатуулах, эрх хязгаарлах шийдвэр гаргах үйл ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх/
  • Бүртгэл, хяналтын системийг олон улсын жишигт ойртуулан боловсронгуй болгох /Төрийн байгууллагуудтай цахимаар холбогдож харилцан мэдээлэл солилцох ажлыг сайжруулснаар гадаадын иргэдээс шаардах баримт бичгийн тоог цөөлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй үзүүлэх боломжтой гэж үзэж байна/
  • Аялал жуулчлалыг дэмжих /Манай улс дэлхийн бүх улс орнуудад дипломат төлөөлөгчийн газрыг ажиллуулах бололцоогүй тул аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс гадаадын иргэдэд хилийн боомтод виз олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, тэдгээрт хяналт тавих тогтолцоог сайжруулах шаардлагатай байна/
  • Монгол Улсын иргэнээс гадаадад төрж гадаад улсын иргэний харьяалалтай болсон иргэд, тэдний үр хүүхдэдвиз олгох, оршин суух асуудалд хөнгөлттэй хандах /Эдгээр иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, улмаар виз авах шаардлагаас чөлөөлөх/
  • Гадаад улс орны жишгийг судлан виз мэдүүлэх шат дамжлагыг багасгаж цахим виз нэвтрүүлэх /Гадаадын иргэд виз мэдүүлэхийн тулд шуудангаар эсхүл гуравдагч байгууллагаар дамжуулан ЭСЯ-нд виз мэдүүлж цаг хугацаа болон нэмэлт мөнгө төлж хохирдог, мөн ГИХГ-аас олгосон визийн зөвшөөрлийг үндэслэн ЭСЯ-аас виз авах шат дамжлагыг багасгах зорилгоор нэвтрүүлэх боломжтой/
  • Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэдийг гарах-орох визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг олон улсын жишигт нийцүүлэх
  • Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлыг боловсронгуй болгох /ГИЭЗБТХ-аар тогтоосон хилийн боомт, орон нутагт ажиллаж буй хяналтын улсын байцаагч нарын нийгмийн баталгааны асуудлыг улам боловсронгуй болгосноор албан хаагчдын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдэж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ түргэн, шуурхай хүргэх боломж бүрдэнэ/ гэв.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хэдэн зуун мянган Монгол гадаад орнуудад амьдарч байгаа. Чөлөөтэй тайван байдаг. Монголд шууд л хил зөрчигч гэж хардаг, богино хугацаа, ойлгомжгүй, хүнд сурталаар шууд хууль журмын зөрчил рүү түлхдэг
2017/11/05 66.181.186.68
Zochin
Yamar erguunuuden mgold irj tsagaachaar nuutsaar amidardag bnaa.oborch uheh geeguil yum bol ajil ch oldohgui yu bodoj amidrah gej irdeg bnaa estoil gemt heregtnuuden zugatajil amidardag bhdaa.
2017/11/05 112.255.3.105
иргэн
Гэхдээ хятадуудын тоог зохистой түвшинд буюу 30 мянгаас илүү гаргахгүй байвал сайн.
2017/11/05 103.229.121.44
иргэн
Энэ олон оркуудыг нийгэмшүүлэхэд энэ бол үнэхээр бага тоо, Жишээлбэл, Фарисын, Берлиний зэрэг дэлхийн томоохон хотуудын хүн амын 20-иос дээш хувь нь гадаад байна. Манайд дор хаяж 100 000 гадаад байлга
2017/11/05 103.229.121.44
Зочин
Тэрнээс ч олон байгаа бүртгэлгүй өчнөөн хятад байгааг бүү март.Шалгалт ирэх үeэр нуучихдаг шүү
2017/11/05 27.123.214.109