8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчид долоо хоног амарна

2017-11-05 14:30:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт  эхлээд байна.Амралт нэг долоо хоног үргэлжилнэ.

Өмнө нь бага ангийн сурагчид хоёр долоо хоног амардаг байсан бол энэ удаад дунд, ахлах ангийнхны нэгэн адил нэг долоо хоног амрах аж. Иймээс дунд сургуулийн сурагчдын амралт нэгэн зэрэг дуусаж, мөн нэгэн зэрэг хичээлдээ орох юм байна.

Өнгөрсөн жилүүдэд сурагчдын амралтын хугацаа бага, дунд, ахлах ангид сурдгаасаа шалтгаалж, өөр байдгаас малчид хүүхдээ сумын төв рүү хүргэж өгөхөд явдал суудал ихтэй болж байна гэдэг асуудлыг тавьж ирсэн. Иймээс энэ асуудлыг цэгцэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл