Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 21-ний өдөр гарсан.Тэгвэл осолдсон 17 нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аялалын Клубуудын Холбоо, Уул болон аялалын холбоод, клубууд нэгдэн өчигдөр 1000 зул өргөсөн байна.





