Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт нэлээд бужигнаантай байлаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай хэвлэлээр худалч, тагнуулчаараа дуудалцан хэвлэлийн бага хурал хийсэнээс хойш цагийн дараагаас эхлэн хуулийн байгууллагын дарга нарыг сольж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Тэргүүн комиссар С.Баатаржавыг шинээр томиллоо мөн. Түүнээс хойш томилгоо тасралтгүй үргэлжилсэн. Тодруулбал,
- ЦЕГ-ын дэд бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг,
- ТЕГ-ын газрын даргаар Т.Гэрэлийг,
- ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг,
- Цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦЕГ-ын дэд даргаар,
- Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар,
- Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар,
- Цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар,
- Б.Бат-Өлзийг Нийслэлийн цагдаагийн газрын
- Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус томилжээ. Тэггвэл шинээр томилогдсон хуулийн байгууллагын дарга нарын хэн нь хэн бэ гэлгийг танилцуулж байна.
ТЕГ-ын шинэ дарга Т.Гэрэл гэж хэн бэ
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг өргөн барихаар болсон. Харин түүний оронд ТЕГ-ын даргаар Т.Гэрэл томилогдохоор болсон байна. ТЕГ-ын дарга Т.Гэрэл гэж хэн бэ?. Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн.
Өмнө нь 2013 онд Н.Алтанхуяг сайдын үед ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад Б.Ариунсанд ажлаа хүлээлгэн өгч байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Би ганц агентлагийн дарга томилж болохгүй юу?" гэж толгойгоороо даана гэдгээ мэдэгдэж, ТЕГ-ын даргаар Б.Ариунсанг томилж байсан. Тухайн үед Т.Гэрэл дарга ТЕГ-ын даргаар зургаан жилийн хугацаагаар томилогдсон байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байхад түүнийг халж байсан. Гэнэт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Т.Гэрэлийг эмнэлэгт хэвтэж байхад Засгийн газрын хурлаа хийж, халж байсан түүхтэй.
Н.Алтанхуяг ажлаас халсан шалтгаанаа тайлбарлахдаа “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан.Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгийн буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэсэн тайлбарыг өгч байлаа. Түүнээс хойш 4 жилийн дараа дахин ТЕГ-ын даргаар томилогдоод байна. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтанаар ажиллаж байсан. Мөн Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан намтартай нэгэн.
Нийслэлийн Цагдаагийн дарга Т.Ядамдорж гэж хэн бэ
Т.Ядамдорж дарга Өвөрхангай аймгийн харъяат. Өмнө нь ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн 2014 онд Т.Ядамдорж ШШГЕГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан. Түүнийг ШШГЕГ-ын даргаар ажиллаж байхад Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан урьдчилан хорих төвд хоригдож байгаад нас барсан харамсалтай хэрэг гарч байлаа. Энэ үйл явдлаас хойш УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын дарга асан, хурандаа Д.Ядам¬доржийг огц¬руу¬лахыг шаард¬сан албан бичгүүд өгч эхэлсэн. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгаа тохиолдолд эрүүл мэндийг нь хамгаалах, эрүүл аюулгүй байх эрхийг төр хангах үүрэгтэй.Гэтэл төрийн ха쬬¬¬¬гаалалттай байранд эм¬нэлгийн тусламж авч чадалгүй нас барна гэдэг нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг хэмээн үзэж түүнийг огцруулж байсан. Үүний дараа Баянзүрх дүүргийн нэг дүгээр хэлтсийн даргаар ажиллаж бйасан. Тэрбээр Замын цагдаад ажиллаж байхдаа “Сандлаасаа босдоггүй, өрөөнөөсөө гардаггүй дарга нарыг ажлыг нь хийлгэдэг болгоно” хэмээн хэлж шуугиан тарьж байсан удаатай.
ЦЕГ-ын дарга С.Баатаржав гэж хэн бэ
Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон. С.Баатаржавын Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академийг төгссөн.Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. ЦЕГ-ын дарга С.Баатаржав анх Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга,
Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Сүүлд ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан.Түүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ойрын хүн хэмээн яригддаг.
ЦЕГ-ын дэд дарга Р.Отгонжаргал
ЦЕГ-ын дэд дарга Р.Отгонжаргалын хувьд Говь-Алтай аймгийн харъяат. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн дүү гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэрбээр өмнө нь УМБГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа эдийн засагтай холбоотой нэлээд томоохон хэргүүдийг шалгаж байсан. Түүнээс хойш ЦЕГ-ын тусгай албаны даргаар ажиллаж байсан.
Тэргүүн дэд комиссар П.Батбаатар нь 1974 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй . 1982-1992 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль
- 1993-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг Хуульч мэргэжлээр
- 2006-2008 онд Монголын Үндэсний дээд сургууль магистр
- 2009-2011 онд Лондонгийн LL коллежид тус тус суралцан төгссөн.
- 1996-1997 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч
-1997-2001 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч
- 2001-2002 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Сүүлд 2016 онд ЦЕГ-н Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан.
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР ХУРАНДАА П.ЭНХБАЯР ОЧЛОО
Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хурандаа П.Энхбаяр анх 1996-2002 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж бйасан.
2002-2003 онд ТЗХТ-д эрүүгийн төлөөлөгч
2003-2008 онд ЭЦГ-ын 6-р хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга
2008-2012 онд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга
2012-2013 онд НЦГ-ын ГХТГ-ын хулгайлах ГХТГ-ийн дарга
2014 оноос ЦЕГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газарт Эрэн сурвалжлах хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан. Дараа нь Булган аймгийн цагдаагийн хэлтсийн дарга болсон. Олон хэрэг дээр ажиллаж шуурхай илрүүлж байсан туршлагатай хурандаа гэж мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг аж.