8o
Улаанбаатар хот
mobile menu

Техасын сүмд зэвсэгт халдлага гарч, 26 хүн алагдлаа

2017-11-06 09:41:20

АНУ-ын Техас мужийн Сутерланд дахь Баптист сүмд саяхан зэвсэгт этгээд гал нээж, 26 хүний амийг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарчээ.  Халдлага үйлдсэн этгээд мөн амиа алдсан байна. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр  26 хүний амь үрдэгдэж, энэ тоо цаашдаа өсөх магадлалтай байгаа гэнэ. 

Эх сурвалжуудын мэдээлснээр аллагыг үйлдэгч нь 26 настай Дэвин Патрик Кэлли гэгч байсан гэнэ. Сан Антонио хотоос холгүй Нью Браунфэлс дахь алуурчны гэрт нь цагдаа нар үзлэг хийж байгаа ажээ. Тэрээр 2013 он хүртэл АНУ-ын зэвсэгт хүчинд алба хаасан нэгэн байсан гэнэ.

Аллагын дараа тэр сүмээс гарч машиндаа сууж зугтах гэж байхдаа алагдсан байна.Сүмийн хамба лам Фрэнк Померойн охин 14 настай Аннабел амиа алдагсдын дотор байсныг хэвлэлүүд мэдээлжээ. АНУ-д сүмд гардаг аллагын хэргүүдээс хамгийн олон хохирогчтой нь энэ удаагийн хэрэг гэж эх сурвалжууд мэдээлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл