8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард бүх нийтээрээ амрах уу

2017-11-06 09:52:50

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр бүх нийтээр амардаг хуулийн зохицуулалттай. Энэ жил тус өдөр арваннэгдүгээр сарын 19-нд тохиож буй. Гэвч тус өдөр амралтын өдөр буюу ням гариг таарч байгаа бүх нийтээр амрах уу яах вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Өмнөх Засгийн газрууд бүх нийтээр амрах өдөр амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр шилжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл ажлын нэг өдрийг бүх нийтээрээ амардаг байхаар зохицуулдаг байсан.  Харин шинэ Засгийн газар ийм зохицуулалт хийх үү эсвэл ням гаригт таарсан учраас зохицуулахгүйгээр шууд явах уу гэдгийг хараахан шийдвэрлээгүй байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эмч
он дуусах гээд хэцүү байна, төлөвлөсөн ажлуудаа хиймээр байна, амрах шаардлаггүй байхаа
2017/11/07 119.40.103.186
иргэн
хэн хэнгүй ,хаа хаанаа ажлаас их амжуулах юм алга байхад юун амралт вэ? Заавал шилжүүлж ажлын өдрийг хороох хэрэггүй мэт!
2017/11/07 180.149.98.82
иргэн
Тусгаар тогтнолын өдрөөрөө л амарч байвал. Independence day гэж аль ч улсад хамгийн чухал өдөр байдаг. Гэтэл өвөөгийн төрсөн өдөр гэж, намын бодлогоор нэгийг нь нөгөөгийн эсрэг тавиад.
2017/11/06 203.91.119.66
сок
Амралтын өдрийг заавал шилжүүлэх шаардлага юу байдаг байнаа. өөр хийх ажил олдохгүй байгаа юм байх даа.Илүү цагаа өгч чадахгүй байгаа энэ үед хэцүү л байгаа харагдахын ....
2017/11/06 124.158.93.67