8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар иргэн Д.Энхтуяаг 800 сая төгрөгөөр хохироож, луйварджээ

2016-01-19 08:21:00

УИХ-аас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр Засгийн газарт төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих арга хэмжээ авах үүрэг чиглэл бүхий 34 дүгээр тогтоолыг хүргүүлсэн байна. Энэхүү тогтоолыг үндэслэн Засгийн газраас 147 тоот тогтоол гаргаж, төрийн байгууллагуудын амралт, сувиллыг хувьчлах замаар төсвөөс тусгаарлах шийдвэр гаргасан байна. Ийнхүү Засгийн газрын 232 тоот тогтоолоор 37 барилга, байгууламжийг хувьчлах хөрөнгийн жагсаалт гаргаж, үнэлгээ тогтоож, иргэн аж ахуйн нэгжийг “Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна” гэсэн зарыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтаар түгээсэн байх юм.

Энэхүү зарын дагуу иргэн Д.Энхтуяа 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр болсон Богд Хан уулын Төр хурхын аманд байх ШШГЕГ- ын сувиллыг хувьчлах дуудлага худалдаанд оролцсон аж. Уг сувиллын барилга болон газрын дуудах доод үнийг нэг тэрбум найман зуун саяар үнэлж, дуудлага худалдааг зохион байгуулжээ. Дуудлага худалдаанд хоёр иргэн оролцсоноос иргэн Д.Энхтуяа нэг тэрбум есөн сая хоёр зуун мянган төгрөгийн үнийн саналаар ялж, урд төлсөн дэнчингийн хоёр зуун нэг сая 600 мянган төгрөг дээр нэмж, найман зуун долоон сая, 600 мянган төгрөг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. Гэтэл дуудлага худалдаагаар авсан сувиллын барилга, байгууламж, газраа иргэн Д.Энхтуяа өнөөдрийг хүртэл эзэмшиж чадсангүй.Учир нь Д.Энхтуяагийн хувьд дэнчингийн мөнгөө төлж, 2015 оны нэгдүгээр сарын 14-ны дотор сувиллыг хүлээж авахаар гэрээлжээ. Гэтэл иргэн Д.Энхтуяад сувиллыг өнөөг хүртэл шилжүүлээгүйгээр зогсохгүй 2015 оны хоёрдугаар сарын 24-нд Засгийн газраас 37 тоот тогтоол гаргаж “Худалдах хөрөнгийн жагсаалтаас Төр хурх сувиллыг хүчингүй болгосон” гэж мэдээлжээ.

 Үүнээс харахад дуудлага худалдаа зарлаж, авахаар “үгсэн тохиролцсон” этгээд бүтэлгүйтсэн тохиолдолд уг үйл явц “Луйврын дуудлага худалдаа” болоод өнгөрдөг юм биш биз гэсэн хардлага төрүүлэхээр байна.  Нэгэнт уг байгууламжийг эзэмшүүлэхгүй бол тушаасан төгрөгөө авъя гэтэл бас л өгдөггүй луйврын шинжтэй үйл ажиллагаа хоёр жил үргэлжилж байгаа аж. Төр нь иргэнээ луйварддаг, хувьчилна, мөнгөө тушаа, ав гэчихээд ард нь хүчингүй болгодог жишиг тогтчихжээ. Үүнээс харахад дуудлага худалдаа зарлаж, авахаар “үгсэн тохиролцсон” этгээд бүтэлгүйтсэн тохиолдолд уг үйл явц “Луйврын дуудлага худалдаа” болоод өнгөрдөг юм биш биз гэсэн хардлага төрүүлэхээр байна.  

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Батялалт хэлэхдээ “Засгийн газар өөрийнхөө овъяктийг дуудлага худалдаанд оруулж зарчаад төлбөрөө төлсөн байхад ЗГ ахин 37 тоот тогтоол гаргасан. Энэ нь иргэн Энхтуяагийн эрхийг зөрчиснөөс гадна МУ-ын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль зөрчсөн үйлдэл болсон” гэв. Иргэн Д. Энхтуяагийн зүгээс дэнчингийн төлбөрөө эргүүлэн авах буюу тухай газраа өмчилж авах хүсэлтэй байгаа аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цагдаа шүүхийн байгууллагаар явсан ч асуудал шийдэгдээгүй учраас өнөөдөр ЗГ-т хандаж байгаа аж. 

 

 

Б.Туяа

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
САЙХАНБИЛЭГЭЭС ХОХИРОЛОО НЭХЭМЖИЛЖ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ЯАРАЛТАЙ ӨНӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
2016/01/19 103.17.108.42
esuu
enhtuyagiin nuhur hen be gedeg l bainadaa
2016/01/19 103.17.108.42
Зочин
Иргэн энхтуяа биш баян хүн юм чинь яаахуу2
2016/01/19 103.17.108.42
naraa
zasag tur ch ganzagiin naimaachnii setgehuitei boltson bna sh dee.aimaar um be.zorigtoi baigaarai. temtseerei
2016/01/19 103.17.108.42