8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы хууль зөрчсөн эсэхийг АТГ тогтооно

2017-11-06 16:45:00

Увс аймгийн иргэд Засаг даргаа огцруулахаар маргааш тайван жагсаал хийнэ. Үүнтэй зэрэгцэн тус аймгийн Улаангом хотод АТГ-ын ажлын хэсэг энэ сарын 10-н хүртэл ажиллахаар болжээ. Иргэд тус аймгийн Засаг дарга Д.Батсайханыг төрийн албан хаагчдыг хоморголон халж ах дүүсээ ажилд хэмээн буруутгаж буй. Харин Засаг даргын хувьд зарим нэг албан тушаалтныг халсан гэх тайлбар өгсөн юм. Ямартай ч тус аймгийн удирдлагыг хууль зөрчсөн эсэхийг АТГ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдна. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн орон нутагт Авлигатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөлийг байгуулж, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм байна. Мөн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, үйл ажиллагаа, баримт, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцбайдал, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ван Хуй Фан
Хууль хамаагүй.Хэнд мөрддөггүй шдээ. Өмхий малууд аа
2017/11/07 202.55.191.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment