8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-19 08:41:00

:00 цагт Сувилахуйн сургуулийн 212 тоотод АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нийгмийн салбарын инновацийг дэмжиж, чанарын удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны сайд болон Хөдөлмөрийн яам, олон улсын “United Management Consulting” компанийн төлөөлөл оролцоно. 

10:00 цагт УЕПГ-т Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно.

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төв аймагт орон нутгийн хэрэгцээнд авсан газарт зөвшөөрөлгүй алт олборлож хууль зөрчиж байгаа ноцтой баримтыг дэлгэж “Авдарбаян” компаниас мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын төр 1930-1940 оны өндөр настай хэлмэгдэгсдийг басамжлан үзэж хууран мэхэлж байгаа талаар "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-аас мэдээлэл хийнэ.

14:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "Зургаан талт" ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтийн ажиллагаа Баянзүрх дүүргийн 14-р хороо, Өгөөмөр зах өнгөрөөд "Ахмадын орон сууцны хороолол"-оос хойш 150 метр болно.

14:30 цагт МУИС-ийн хичээлийн 4-р байрны спорт зааланд “NBA” стандарт монголд анх удаа, нэвтрүүлж буй нээлтийн арга хэмжээ болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл