8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2017-11-07 08:42:00

Шадар сайдын Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрээр өчигдөр аймгийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн бодлого төлөвлөгөөг танилцуулан, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр аймгийн засаг дарга Т.Энхтүвшин  иж бүрэн сургуулийн хүрээнд хийгдэж буй ажлаа танилцуулсан юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил хангагдаж байгаатай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжийн дагуу Дорноговь аймаг өчигдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин  ажиллаж байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
hairan cag zav,, Hairan zardal, Iim yum hiij turuus mungu gargaj bh ch gej,, yustoi l gurildaj , hen shalgaj, hen tusuvlum bgaam be. Ichih nuur gej bna uu....?????
2017/11/10 202.72.245.70