8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монголросцветме" хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээрээ тэргүүлж, "МАК" аман хүзүүдлээ

2017-11-07 09:16:00

 
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЕТГ-ын дарга З.Энхболд нар “Монголын баялагийн цөлмөсөн 30 гэр бүл”-ийн гэсэн томъёо, гаргаж сүүлдээ нэлээд таавар таалгасан. Сүүлдээ ЕТГ-ын дарга З.Энхболд “30 гэр бүлээр тогтохгүй 3000 гэр бүл ч байж магадгүй. Ард түмэн өөрсдөө олцгооно биз. 30 гэр бүл гэдэг нь лиценз нэрээр Монгол Улсын баялгийг авсан улсууд байдаг” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл монголын баялагийн хувааж идсэн 30 гэр бүлийг бид Монгол Улсад хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуй нэгжүүдээс хайх хэрэгтэй болж байгаа байгаа юм. Энэ удаад бид бүхэн хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуй нэгжүүдийн талаар мэдээллийг хүргэж байна. 

Хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Монголросцветмет

Монголросцветмет - 27 ш – 11520,73/талбай, гектар/
 

Монголросцветмет хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээрээ 1-т жагсаж байна. Харин дэлхийн түвшинд БНХАУ, Мексик, ӨАБНУ зэрэг орнуудын дараагаар 4-р байранд явдаг.  Монголросцветмет ХХК- нь монгол улсын хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх компани. Монголросцветмет” аж ахуйн нэгдлийг БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Хэлэлцээрийн дагуу  байгуулсан бөгөөд уг Хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор соёрхон баталсан байна.Тус компани жилд 610.0 мянган тонн жоншны хүдэр олборлож, 600.0 мянган тонн хүдэр боловсруулж, 120.0 мянган тонн ФФ-95 маркийн флотацын баяжмал, 12.0 мянган тонн ФК-75 маркийн металлургийн баяжмал үйлдвэрлэх, 2.0 сая тонн төмрийн хүдэр олборлож, 450.0 мянган тонн хүдэр боловсруулж, 200.0 мянган тонн 52 хувийн агуулгатай хуурай, 250.0 мянган тонн 65 хувийн нойтон агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай байна. 2016 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланд 27,396.8 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 1,604.3 сая төгрөгийн биет бус хөрөнгө, 24,271.0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө бүртгэлтэй байна

 Монголын алт ХХК аман хүзүүдлээ 


Монголын алт – 19 ш – 28590,44
 

“Монголын Алт” \МАК\ ХХК нь 1993 онд анх үүсгэн байгуулагдсан УИХ-ын Н.Номтойбаярын компани. 
Тус компани уул уурхай, барилгын материалын төсөл болон үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үе үеийн Засгийн газраас тендэр авсан гэсэн шүүмжлэл дагаж явдаг тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээрээ 2-т ордог юм байна. 

1990 онд байгуулагдсан Гацуурт компани 3-т жагслаа 

Гацуурт – 18 ш- 9715,48
 

Монголд Гацуурт компани болон захирал Чинбатыг танихгүй хүн ховор. Анх Сэлэнгэ аймгийн Мандал сум Гацууртын аманд алтны шороон ордыг олсноор тус газрын нэрээр нэрлэж, “Гацуурт” охин компаниа байгуулсан түүхтэй. Одоогийн байдлаар тус компани нь газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. 

Жагсаалтын 4-т Алтандорнод Монгол – 16 ш- 1247,56

Алтандорнод Монгол – 16 ш- 1247,56

 
“Алтан Дорнод Монгол” ХХК уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хэмжээний групп компани.   ADM группын дэргэдэх “Алтан Дорнод Монгол” компани анх 1997 онд байгуулагдсан алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1997 оноос өнөөг хүртэл 16 ш ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. 

 МОЭНКО 9 ш лиценз эзэмшиж байна

МОЭНКО -9ш- 1923,22

"Хөшөөт" нүүрсний орд газарт дараах лицензүүдийг эзэмшиж байна.  
 

"Хөшөөт гол" - MV-001414   
"Хөндлөнгийн хөтөл" - MV-001640 
"Хөндлөнгийн гол" - MV-004322 
"Хөшөөт" - MV-006525, MV-015289 
"Хөшөөт хөндлөн" - MV-011887   
"Хамар даваа" - MV-011888 
"Өлзийт" - MV-011889, MV-011890 
Ордын байршил:  Ховд аймаг, Дарви сум 
Ордын нөөц: 
Олборлолт эхэлсэн хугацаа: 2008.09-р сар 
Ажиллагсдын тоо: 505 
Олборлолт: 
   - 2011 онд: 806.9 мян.тн 
   - 2012 онд: 753.6 мян.тн 
 
 "МоЭнКо" ХХК-ийг 2007 онд байгуулагдан геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 


 Ричфлюорит -8ш- 2776,03 лиценз эзэмшиж байна

 

Ричфлюорит ХХК нь жонш болон кварцийн эрэл хайгуул, ашиглалт, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан.Монгол улсын жоншны томоохон сав бүхий бүс нутгуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. ТЭНГРИ Терра Ресурс ХХК нь ТЭНГРИ Холдингийн охин ком

Бороогоулд -7ш – 4864,48 лицензтэй

 

Канад улсын “Сентерра Гоулд” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бороо Гоулд” компани 7ш – 4864,48 лиценз эзэмшдэг. 
Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутагт алтны үндсэн ордоос алт олборлож боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг. Тус уурхайн бүтээн байгуулалтанд анх 75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж дараа нь 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт нэмж хийсэн байдаг. Тус компани одоогийн байдлаар 7ш лиценз эзэмшиж байна. 

Үргэлжлэл бий

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment