Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
09:50 цагт: Тэнгис кино театрын Их танхимд Засгийн газраас гаргасан "Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах 01 тоот албан даалгавар"-ыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчидад танилцуулж, ёс зүйн мэдэгдэлд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
10:00 цагт: МҮХАҮТ, ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Оросын бизнес уулзалтыг МҮХАҮТ-ын 507 тоотод зохион байгуулна.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Фэйсбүүк, твиттерийг хааж хариуцлагатай, хяналттай үндэсний сүлжээтэй болох тухай Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгээс хэвлэлийн хурал зарлаж байна.
12:00 цагт: MN мэдээллийн төвд БНХАУ-ын иргэн монгол эхнэртэйгээ нийлэн Монгол Улсын иргэнийг алуулах захиалга өгсөн талаар баримт нотолгоотойгоор хэвлэлийн бага хурал хийнэ.
Фэйсбүүк, твиттерийг хаах талаар мэдээлэл хийнэ
2017-11-07 09:29:07