Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн голд живэх гэж байсан хоёр эмэгтэйг онцгой байдлын албан хаагчид аварчээ. Ослын тухай дуудлагыг өчигдөр өдөрийн 14:29 цагт хүлээн авсан байна. Тус сумын иргэн 55 настай Н, 57 настай М нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ 13-86 ӨВО улсын дугаартай портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар /2017.11.06-ны 09:30 цагт / аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна.
Дэлгэрмөрөн голд живж байсан иргэдийн амийг аварчээ
2017-11-07 10:00:00