8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Дашдулам: Охиноо олохын тулд Замын-Үүдийг бүхэлд нь самнаж үзлээ

2017-11-07 11:31:00

Энэ сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охин сураггүй алга болоод тав хонож байна. Охиныг эрэн хайх ажиллагааг орон даяар зохион байгуулж байгаа юм. Одоогоор ямар нэгэн сэжүүр таамаг олдоогүй болохыг хууль хүчний байгууллага мэдээлж буй. Д.Сэржмядаг охин 130-150 метр өндөртэй, тухайн өдөр ягаан куртик, бор гутал, ягаан цүнх, сургуулийн дүрэмт хувцастайгаа гэрээсээ хичээлдээ явахаар гарсан ч сургууль дээрээ очоогүй байдаг. Хамгийн сүүлд охиныг хичээлдээ явахыг харсан нэг л хүн байгаа гэх мэдээлэл байгаа юм. Бид Д.Сэржмядаг охины аав Д.Дашдуламтай утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.

-Сайн байна уу.Охиныг тань хичээлдээ явахыг нь харсан нэг хүн байгаа гэсэн. Тэр хүнтэй уулзсан уу?

-Уулзсан. Манай хөрш байгаа юм. Хичээл рүүгээ явахдаа тэдний гэрийн урдуур өнгөрдөг юм. Хичээлдээ явж байхыг нь харсан гэсэн. Тэр өдрөөс хойш сураггүй байна

-Охиноо хайж байхад ямар нэгэн сэжүүр таамаг олдсон болов уу?

-Олдоогүй. Цагдаа хууль хүчний байгууллагатай хамтраад хайж байна. Охиноо л олчих юмсан гэсэн бодол байна. Өөр юу ч бодогдохгүй байна.

-Тухайн өдөр цагдаагийн байгууллагад хэдэн цагийн үед дуудлага өгсөн бэ?

-Цагдаагийн байгууллагад оройны 16:30 цагт дуудлага өгсөн. Би ээжтэй нь цуг Шанд руу явчихаад харих замдаа эгч рүү нь залгаад хоёр дүүгээ авсан уу гэж асуутал уйлаад гэртээ ирээгүй байна гэж хэлсэн.

-Та хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авдаг байсан уу?

-Янз бүр. Ажилтай үед өөрөө хичээлдээ явчихаад гэртээ ирдэг байсан. Завтай үедээ хичээлд нь хүргэж өгдөг байсан.Өдөр болгон гараас нь хөтлөөд хичээлд нь хүргэж өгдөггүй байсан минь үнэн.

-Хичээл нь орой хэдэн цагт тардаг байсан бэ?

Орой 17:10 цагт тардаг. Хичээлээ тарсан үедээ заавал ээж аав руугаа залгадаг байсан. Тухайн өдөр өдөрийн 11:40 цагт хичээлдээ явахаасаа өмнө залгасан. Гэвч ээжийнх нь утас унтарчихсан. Би өөрийнхөө утсаар залгатал холбогдох боломжгүй болчихсон байсан. Тухайн үедээ  утасны цэнэг нь дуусчихсан юм байлгүй дээ гэхээс өөр бодол төрөөгүй.

-Охины талаарх янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Эрлийн ажиллагааг хаагуур үргэлжлүүлж байна?

-Ах нь өөрийнхөө хэмжээнд ах дүүс хамаатан садан найз нөхдийн хэмжээнд 50 гаруй хүмүүс хайж байна. Бас сайн дурын байгууллагынхан хамтарч байгаа. Гэр, байраар ихэвчлэн хайж байна. Замын-Үүдийг бүхэлд нь самнаж үзлээ. Хөдөө баруун хойшоо ч хайж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өлзийсайхан
Дээхэн үед эвлэлийн гишүүн пионерын гишүүн гээд тухайн хороо хороолол доо эргүүл хийдэг байсан их л өгөөч дөө байдаг байсан өдөр бүр цагдаагийн байгууллага д холбоотой ажилладаг
2017/11/09 202.179.27.80
zocin
Angiin naizuudaas ni sain asuu.Huuhduud iluu gyarhai.
2017/11/08 27.123.214.88
mongol
Gaali shalganii kameruudiig sain shalgaacee.Heden mal uvcilhuur surjigneed baidag ontgoinhon yagaad tag baidiin ta nart mash sain butets suljee baigaa ashiglaac.Ulsiin cin hun alga bolcood bn
2017/11/08 27.123.214.88
zocin
Suragcdad bagsh nar ni anhaaral tavih uuregtei.Bagsh naraa tumnii tsetseg tsevruu shig huuhduuded iluu anhaaraacee.Gol ajil cin ene shuudee.
2017/11/08 27.123.214.88
жаргал
эцэг нь төрсөн аав нь мөн үү
2017/11/08 202.9.41.95
сараа
ээж аавы нь шалгасан юм уу
2017/11/08 202.9.41.95
zochin
17.10 hicheel tardag gehiin.teged 16-30d duudlaga ugsun gedeg yamar uchirtain bol
2017/11/08 43.228.130.62
САНАЛ
траншейннүүдийг онгойлгоод нэг бүрчлэн үзсэн үү өмнө нь олдохгүй байсан нэг хүүхэд траншенйд унаад таг нь хаагдчихсан байсан болохоор олохгүй цаг алдсан тохиолдол гарч байсан .
2017/11/08 192.99.41.188
Би
Мэргэ төлөгч гээд солиороод байдын сдакууд
2017/11/08 202.21.106.156
H
Hyataduud avsan gh gargalgaa garch irne dee hyataduudiig uzen yaduulah
2017/11/08 139.5.217.34
зочин
Камер байхгүй юмуу замын үүдэд
2017/11/07 202.5.196.74
Hil oirhon bna shtee. Hil.n tsaana bgaa ym bish biz dee ta min ee
Zochin
2017/11/07 178.115.131.222
Ганаа
Тэр багшийг нь шалгаачээ. Гэмт хэрэгтнүүдтэй холбоотой биш биз.
2017/11/07 182.160.37.36
AAV
BUH AILIIG NEGJIJ UZEECHEE
2017/11/07 202.72.245.122
Soko
Yaanaa olchih yumsan.Mereg tulugchid vzvvlsenvv???
2017/11/07 27.123.214.85
Б.А
Урагшаа хилрүү аваад гарцын биш бээз
2017/11/07 182.160.4.92