УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч зарим гишүүн нь орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учир хойшлуулсан. Тэгвэл өнөө өглөө 09.00 цагт бүлгийн дарга Д.Эрдэнэбатынхаа өрөөнд хуралдсан байна. АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2017 оны Төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар болон 2018 оны Төсвийн тухай хуулийн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож хэлэлцсэн байна. Бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэсэн байр сууриа нэгтгэсэн байна. Мөн төрийн албан хаагчийн цалин, хүүхдийн мөнгийг бүрэн олгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв.Ерөнхийлөгчийн хоригийн тухайд бол хууль зөрчсөн, бодлогын зарчмаа баримтлаагүй гэсэн шалтгаанаар бүхэлд нь хориг тавьсан байгаа. Төсвийн тухай хуулийн 6.2.5, 6.3-ийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжиж байгаа. Тиймээс богино хугацаа үлдсэн учир энэ богино хугацаанд төсвийн асуудалд хэд хэдэн бодлогын шинжтэй зүйлийг анхаарах шаардлагатай байна. Олон улсын санхүүгийн байгууллагын шахалтаар Монголын хууль хүчгүйдэж болохгүй гэв.
"Олон улсын санхүүгийн байгууллагын шахалтаар Монголын хууль хүчгүйдэж болохгүй"
2017-11-07 12:55:00