Монголчуудын дунд “Улаан” нэрээрээ алдаршсан БНХАУ-ын иргэн Ү Жүн Ян нь иргэн Б.Ганхуягийн амь насыг хөнөөлгөх захиалга өгчээ. Түүний хэвлэлд өгсөн мэдээллээр ийнхүү амь насанд нь санаатайгаар халдах болсон шалтгаан нь уул уурхайн лиценз эзэмшлийн маргаанаас болсон аж.
Тодруулбал, иргэн Б.Ганхуягийн нэр дээр байсан Хэнтий аймгийн Дархан суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Хажуу улаан” уурхайд Ү Жүн Ян нь хөрөнгө оруулж хамтран ажиллах нэрийдлээр 2012 онд эмэмшлийн гэрчилгээг нь эхнэр Соёл-Эрдэнийхээ нэр дээр шилжүүлснээр асуудал хурцадмал байдалд хүрчээ.
Шүүхээс энэ хэргийг саяхан Б.Ганхуягийн талд шийдвэрлэхээр болсон нь амь насанд нь аюул авчрах шалтгаан болсон байна. Ингээд түүнийг хөнөөхөөр БНХАУ-ын иргэн Ү Жүн Ян есөн сая төгрөг төгрөг өгч Г.Наранбаяр гэх залууд захиалага өгчээ. Гэвч тус Г.Наранбаяр гэх залуу “би монгол хүнээ хөнөөж чадахгүй” хэмээн Б. Ганхуяг руу өөрөө холбоо барьж энэ хэргийг илчилжээ.