8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Т. ДЭЛГЭРМӨРӨН тоглолтын хэвлэлийн бага хурлаа өвөрмөц хийнэ

2017-11-07 15:14:00

МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн бие даасан НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ  тоглолтоо 11 сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Дуучин Т.Дэлгэрмөрөн тоглолтын хэвлэлийн бага хурлаа сонирхолтой хэлбэрээр хийх гэж байна. ХМБ-ын төлөөлөл болсон эрхэм сэтгүүлч ТА дуучинтай ганцаарчилж, нүүр тулсан ярилцлага хийх болно. Сэтгүүлчидтэй ярилцах нийт хугацаа 2 цаг байх болно. Нэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч 10-15 минутын хугацаанд дуучнаас сонирхсон мэдээллээ авна.  Хэвлэл мэдээллийн сэтгүүлчид та бүхэн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолтын өвөрмөц ХБХ-ын  дуртай цагаа сонгоорой.

Бүх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дуучин хамгийн өвөрмөц,сонирхолтой яриа өрнүүлсэн 2 сэтгүүлчийг сонгож өөрийнхөө БЭЛЭГ-ийг өгөх болно.

 

 Таныг хүндэтгэсэн Т.Дэлгэрмөрөн

ЖИЧ: Ярилцлага авах сэтгүүлчийн тоо хязгаартай.

ХААНА: Баянгол зочид буудал B корпус  

ХЭЗЭЭ: 2017.11.09

ЭХЛЭХ ЦАГ: 11:40-13:40 

ЦАГ АВАХ: 8004-2424

Зохион байгуулагч: Apple production

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл