Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн хоёр жилийн судалгаанаас хархад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулжээ. Дээрх гурван өвчний улмаас эмчилгээнд хамрагдсан иргэд нийт эмчилгээнд хамрагдсан иргэдийн 71,2 хувийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68,9 хувийг эзэлж байна.
Иймд гадаад улсад эмчлүүлж байсан 39 төрлийн өвчнөөс доорхи долоон өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Үүнд :
- Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал,
- Дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац,
- Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци,
- Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул,
- Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ
- Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй соривын эмчилгээ,
- Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ батаж байна
Тодруулбал, мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг болсон. 2016 оны долдугаар сараас хойш Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци эмчилгээг давхардсан тоогоор 100 гаруй хүн, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн эх орондоо хийлгэсэн байна.