8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон найман настай охиныг хилээр гарсан эсэхийг шалгаж байна

2017-11-08 08:14:49

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг найман настай Д.Сэржмядаг гэх охин энэ сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсныг цагдаагийнхан, орон нутгийн иргэд хамтран тав дахь хоногтоо хайж байна. Хичээлдээ явахаар гэрээсээ гарснаас хойш сураг тасарсан түүнийг хайх ажиллагаанд 500 гаруй хүн оролцож буй бөгөөд Замын-Үүд сумын Онцгой комиссоос бодит мэдээллийг худалдан авч, нууцыг чанд хадгалан урамшуулахаа мэдэгдсэн. Охиныг хилээр авч гарсан байх магадлалтай талаар хэвлэлээр мэдээлэгдээд байгаа. Тэгвэл хилээр гарсан байх магадлалыг Тагнуулын ерөнхий газрын харьяа Хилийн тагнуулынхныг шалгах үүргийг холбогдох газраас нь өгчээ. Үүний дагуу хяналт шалгалт хийгдэж байгаа ч одоогоор ямар нэг мэдээлэл ирээгүй байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
сургууль цэцэрлэгт хүүхдйн цусны бүлэг, харшил, өвчний түүхийн судалгааг боловсролын яамнаас аваад байсан. Үүнийг болих хэрэгтэй.
2017/11/08 202.9.40.186
123
БҮХ ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ УТАСЫГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
2017/11/08 202.55.191.205