8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Ганхуяг: Намайг хөнөөлгөх захиалга өгсөн хүний ард М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар байдаг

2017-11-08 08:38:00

Монголчуудын дунд Улаан нэрээрээ алдаршсан БНХАУ-ын иргэн   Вү Зи Хон нь иргэн Б.Ганхуягийн амь насыг хөнөөлгөх захиалга өгчээ.Түүний хэвлэлд өгсөн мэдээллээр ийнхүү амь насанд нь санаатайгаар халдах болсон шалтгаан нь уул уурхайн лиценз эзэмших эрхийн маргаанаас болсон талаарх мэдээллийг өчигдөр нийтэлсэн. Энэ талаар иргэн Б.Ганхуяг болон захиалга өгсөн гэгдэх БНХАУ-ын иргэн Вү Зи Хон нар ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэе.

“Бост Интернэншл” ХХК-ны захирал Б.Ганхуяг: Монгол хүн монгол хүнээ хөнөөнө гэж юу байхав дээ гэсэн

-Таныг ямар шалтгаанаар амь насыг тань хөнөөх захиалга өгсөн гэж үзэж байна вэ?

-Монголчуудын дунд Улаан нэрээрээ алдартай  Вү Зи Хон гэх энэ хүн 2012 онд манай “Хажуу Улаан” уул уурхайн компанид хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах санал тавьсан. Энэ дагуу лицензийнхээ нэрийг  “Эрдэнэт Хун” ХХК руу шилжүүлсэн.Тус компанийн захиралаар нь Вү Зи Хоны эхнэр Соёл-Эрдэнэ ажилладаг. Өнөөдөр тэр компани хангалттай хэмжээний ашиг орлого олж байгаа атал надад нэг ч төгрөг өгөөгүй байна. Харин ч эхнэр нь надад өгөх ёстой мөнгийг өгөлгүй захиалгаар “алуулъя” гэж ярьж байгаа  бичлэг нь шүүх дээр байгаа. Өмнө нь хэд хэдэн удаа намайг заналхийлж байсан.

-Өөрийг тань захиалгаар “хөнөөх”-ийг завдаж байгааг та яаж мэдсэн бэ?

-Вү Зи Хон нь шоронд удаан байсан Б.Наранбаяр гэх хүнд миний залуугийн үеийн зураг, гэрийн хаяг, утасны дугаар гээд бүх зүйлийг өгч намайг алах захиалга өгсөн байна. Ингэхдээ есөн сая төгрөг өгсөн байсан. Монгол хүний амь нас өнөөдөр prius автомашины л үнэтэй байна шүү дээ. Харин энэ хүн над руу  сар гаруйн өмнө холбоо барихдаа  “Монгол хүн монгол хүнээ хөнөөнө гэж юу байхав дээ. Харин Хятадыг бол чадна” гээд энэ талаар  надад хэлсэн. Тэр хүн хэдийгээр алдаж явсан ч би муу хүн биш гэж бодож байгаа.

-Хятад иргэнээс захиалга авсан Наранбаяр гэх энэ хүнийг та өмнө нь таньдаг байсан уу?

-Би огт танихгүй. Харин над руу өөрөө холбоо барьсан.

-Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн үү?

-Цагдаагийн офицер нь хүртэл Вү Зи Хон анддаггүй юм билээ. Энэ залилан үйлддэг этгээд шүү дээ гэж байсан.  Ер нь бол улс төр, хууль хяналтын байгууллагад их нөлөөтэй хүн юм гэсэн. Вү Зи Хон нь Монголын хууль надад үйлчлэхгүй гэж чангаар инээж байхад эсрэгээр нь над руу өмгөөлөгч нь уурлаж, Ү Жун Яныг өмөөрсөн.

-БНХАУ-ын иргэн Вү Зи Хоны талаар хэр сайн мэдэх вэ?

-Урдаас үнэтэй эм, тан бэлдмэл оруулж ирээд баячуудад өгдөг гэсэн. Маарамба хийдэг юм уу даа.УИХ-ын дарга М.Энхболдын гэрт нь очиж эмчилдэг гэсэн. Лиценз эзэмших эрхийн маргаан дээр шүүх дээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Вү Зи Хоны өмгөөлөгч -ыг өмгөөлж байсан гэхээр ойлгомжтой.Вү Зи Хонгийн ард  М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар байдаг. Тийм ч учраас хийсэн олон гэмт хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож байна. Намайг алуулахаар  9 сая төгрөг өгнө гэж амлаад 3 саяыг урьдчилгаанд нь өгсөн байна.

Б.Ганхуяг бүхэл бүтэн кино хийж байна. Миний нэр хүндэд халдаж байна

Иргэн Б.Ганхуягийн ярьсан зүйлийн талаар захиалга өгсөн гэх Вү Зи Хоноос мөн тодруулга авлаа. 

-Сайн байна уу. Таныг  Монгол Улсын иргэн Б.Ганхуягийг хөнөөлгөхөөр захиалга өгсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Тийм юм байхгүй. Энэ хүн чинь зохиож байна. Би өөрөө эмч хүн. Хүнийг авардаг болохоос алдаггүй.  Би энд ямар ч хүн таньдаггүй. Б.Ганхуяг бүхэл бүтэн кино хийж байна. Миний нэр хүндэд халдаж байна. Жинхэнэ зэвүүн хүн. Өөрөө хулгайч. Миний өмч хөрөнгөнд санаархаж байгаа юм.  Цагдаа нар үнэхээр үнэн мөнийг нь  тогтоогоод шийдвэрлэсний дараа би юм яръя за юу.

-УИХ дарга М.Энхболдын ойрын хүн гэдэг үнэн үү. Та Монголын хууль надад үйлчлэхгүй гэж хэлсэн гэсэн үнэн үү?

-Намайг эмч гэдгийг хүмүүс бүгд мэднэ. Олон жил амьдарсан хүний хувьд сайн муу бүх хүнийг танина.  Чи сонсож бай. Хэрвээ чи гадаад хүн байлаа гэхэд хүний нутагт хууль хяналтын байгууллагад  хуурамч бичиг баримт үйлдээд  гүтгүүлбэл яах вэ. Хохирогч нь эхнэр бид хоёр. Шүүх  шатанд явж байна. Та бод. Хүний нутагт юу хийх вэ.

-Таны эхнэр Соёл-Эрдэнийн “Эрдэнэ хун” ХХК руу  Б.Ганхуягийн “Хажуу улаан” уул уурхайн компанийн нэрийг шилжүүлсэн гэсэн?

-Юу ч үгүй хов хоосон газар байхад нь би худалдаж авсан. Энэ асуудлыг манай өмгөөлөгч, эхнэр мэднэ. Б.Ганхуяг худлаа ярьж дураараа аашилж байна. Чи ганц талыг барьж болохгүй

-Таныг үнэтэй эм тан оруулж ирж нэр нөлөө бүхий хүмүүст өгдөг юм уу?

-Та энэ асуултаа Эрүүл мэндийн яамнаасаа асуу. Би монголд буян их буян хийсэн.

-Та эхнэртэйгээ нийлж Б.Ганхуягийг өмнө нь нэг бус удаа дарамталсан гэсэн?

-Хэн.Энэ хүн чинь намайг зодож дарамталлаа гэсэн худал мэдээллийг долоо найман жил гаруй тарааж байна. Би гадаад хүн энэ хүнийг яаж дийлэх үү. Цагдаа, шүүхийн  байгууллагаар явж, би Б.Ганхуягтай хариуцлага тооцно. Би мөрөөрөө эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна за юу. Би монголд амьдраад 20 гаруй жил болж байна. Эхнэр хоёр охинтой. Энэ хүний нутаг биш ээ.

-Цагдаа нар танаас мэдүүлэг авсан уу?

-Долоо хоног бүр намайг дуудаж мэдүүлэг авч байна. Би гомдолтой байна. Цагдаа нар надаас ямар хүн таних вэ гэж асуудаг. Би ямарч хүн танихгүй. Гэр оронд маань шалгалт хийсэн. Наад хүн чинь өөрөө шоронд орсон хулгайч.

-Та шоронд байсан Б.Наранбаяр гэх хүнд захиалга өгсөн гэсэн. Энэ хүнийг та таньдаг юм уу?

-Би ямар ч хүн танихгүй. Цагдаа, хууль хүчний байгууллага надаас хангалттай асууж байна. Одоо надаас дахиад битгий юм асуу ойлгосон уу. Үнэн зөв ялна.

 

Б.Дэлгэр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Xoorondiin ed mungunii margaandaa uls turchdiin neriig tataj oruulj pr xiideg olnii anxaaral tatdag argatai boljee. Ulsgulun zarlaad bga nuxur sant tai shuuxeer margaad diilexgui boloxooroo xaa xamaag
2017/11/09 202.9.42.200
Zochin
Bas l Hvrelsvhiin ugshiltai baih aa daa.iim uchvvhen hyamd amitai baihiig bodhod
2017/11/08 202.70.46.224
Zochin
MAN-n dargiin songuuli toirson vlger.Ee zailuul vlger zohiogch yamarch uchvvhen amitai yum.
2017/11/08 202.70.46.224
Зочин
Ийм үлгэр байх уу захиалга өгсөн бол яалаа гэж 9ийг өгхөв дэ үлгэрээ больцгоо монголчуудаа
2017/11/08 202.9.40.235
mongol
Naadhaasaa yunaas ni aidiin hyataddaa yuc bish hyatduud tooh c ugui 1hoolni sav horogdloo l gene biz
2017/11/08 27.123.214.88
mongol
Naad hujaa cin yuc ugui gazar avsan geel ehneesee yumaa yariaad tsaash ni shahval olon yum medhiin bishuu
2017/11/08 27.123.214.88
Болд
Энэ өмхий хужааг тэр янхан хүүхэнтэй нь хамт хөөгөөд явуулчихаж болохгүй юү
2017/11/08 66.181.177.34
Зочин
Хятадууд ч муу болгоныг л хийнэ шүү.
2017/11/08 202.179.24.225
м
Энэ бидэнд хэрэгтэй чухал мэдээ мөн үү.
2017/11/08 103.57.94.210
Saruul
Ene dawartsan yriatai garuu guu yu hugiin hytad chin
2017/11/08 27.123.214.123
Zz
Tsagdaa baidag bol unen shalgaach hujaa nar uneheer davarch bnaa
2017/11/08 103.212.116.54
Зочин
ХУЖАА КОМПАНИИН ЗАХИРАЛ МОНГОЛЫН ИРГЭНШИЛ ХӨӨЦӨЛДҮҮЛЖ БАЙНА Л ГЭНЭ ХЯТДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАР МОНГОЛД ҮЛДЭХИИГ БОДДОГ ЮМ ГЭНЭ ГАДААДЫН ХАРЬЯАТЫНХАН ЮУ ХИИГЭЭД БАЫДАГ ЮМ БЭ ИИМ НОВШНУУДЫГ ЗАЙЛУУЛ
2017/11/08 202.9.43.29
zochin
“Эрдэнэт хүн” эмнэлгийн хятад эмч эмээр хордуулж байжээ / google deer baina lee shu
2017/11/08 43.228.130.236
zochin
davarsan gariig mgl oruulahgui bolgoh heregtei unen bol shalgaad togtoono bizde hudal bol bas mun adil
2017/11/08 43.228.130.236
Зочин
Энэ улаан ёстой худлаа ярьж бна сайн шалга их юм гарна даа. Ганхуяг нь үнэн ярьсан бхаа. Эхнэр мөн ялгаагүй хогийн новш
2017/11/08 66.181.191.94
мн
google.mn эрдэнэт хун гээд хайгаад vзээрэй хууль бус эм тариа хэд хэдэн нийтлэл байна лээ
2017/11/08 103.212.116.57
  • Recent
  • Most Read
  • Most Comment