Өчигдөр орой талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалд зориулан 1000 зул өргөлөө. Талийгаачийн хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа бөгөөд хэргийг шалгаж дуусаагүй байна. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач согтуу байсан бөгөөд Хөвсгөл далайд амиа хорлосон гэж үзэж байгаа. Хэрэг гарах үе буюу талийгаачийн Хөвсгөл аймаг руу явах үеийн 5-6 камерийн бичлэг олсон ч тэдний ихэнхид ганцаараа өртсөн байдаг гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл талийгаач Хөвсгөл аймаг руу гарсан гэх 2015 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн нэгэн аж ахуйн нэгжийн камерт автомашиндаа ганцаараа яваагүйг нотолж болох бичлэг цацагдлаа. Бичлэгийг удаашруулан харвал, Т.Лхагвасүмбэрэл агсан автомашиныхаа арын хаалгаар буугаад, урд талаар нь тойрохдоо жолоочийн талд түр саатаад, хойд хаалгаар орж сууж байгаа нь хөлийнх нь дүрслэлээс харагдаж байна.
Талийгаач Л автомашиндаа ганцаараа яваагүй
2016-01-19 09:40:00