8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-тай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2017-11-08 09:00:45

Өчигдөр болсон Монгол-Оросын бизнес уулзалтаар хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Тодруулбал, манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой бөгөөд тарифын болон тарифын н бус хориг саадыг арилгах чиглэлд анхаарах нь зүйтэй гэв. 

Энэхүү уулзалтад ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч тэргүүтэй найман компанийн 10 гаруй төлөөлөгч оролцов. Мөн мах боловсруулах үйлдвэр, мах хадгалах зоорь, консерв үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр барихаар тусгасан байна. Энэ үеэр хоёр талын бизнес эрхлэгчид дугуй ширээ болон ганцаарчилсан уулзалт хийж, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хамтын ажиллагаагаа өргөжүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл