Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/МҮЭХ/-ны ээлжит XXII их хурлаар өнөөдөр ерөнхийлөгчөө сонгоно.Урьдчилсан байдлаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд гурван хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөх сураг байна.
Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл оролцох аж.