8o
Улаанбаатар хот
mobile menu

Төсвийн байнгын хороо хуралдана

2017-11-08 09:15:34

УИХ дахь Төсвийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордоны Жанжин Сүхбаатар танхимд 09:00 цагт хуралдна. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгийг хийх юм. Мөн дараах асуудлыг хэлэлцнэ. 

  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  •  

    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment