8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг хууль бус томилгоо хийснийг Засаг дарга Д.Батсайхан өөрөө хүлээн зөвшөөрлөө

2017-11-08 09:19:00

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж нутгийн иргэд Увс аймгийн Улаангом хотноо өчигдөр тайван жагсаал хийлээ. Тус тайван жагсаальд Увс аймгийн 16 сум болон 150 багийн иргэдийн төлөөлөл оролцож жагссан байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар бол Увс аймагт  60 тэрбумын жижигрүүлсэн хувилбар үүсч, мэргэшсэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр чөлөөлж, ах дүү хамаатан саднаа эл албан тушаалд томилох байгааг эсэргүүцэж, жагсаал хийж байгаа аж.Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг эсэргүүцэж байгаа хэд хэдэн үндэслэл байгаа  аж. Тодруулбал,

  • Засаг дарга Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээс шийтгэгдэж байсан. Тэрбээр Увсын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Улсын яллагчаас ял ногдуулж анхан шатны шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасаж, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан. Ялтай хугацаа нь дуусаагүй байтал төрийн албанд эргээд томилогдсон аж.
  • Түүнийг ял шийтгүүлж, төрийн албан ажиллах боломжгүй байхад нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн жил Увс аймгийн Засаг даргаар томилсон байна. Энэ талаар манай сэтгүүлч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат таныг хууль бусаар томилсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү хэмээн асуухад “Үнэн. Энэ асуудал дээр би маргахгүй” хэмээн шууд хэллээ. Үүнээс харахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө хууль зөрчиж, хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хассан, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн хүнийг шууд Засаг даргаар томилон ажиллуулсан байна.
  • Засаг дарга Д.Батсайхан өөрөө хууль зөрчин томилогдсон атлаам төрийн мэргэшсэн 55 албан хаагчийг халж, оронд төрд ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй хүмүүсийг олноор нь ажилд авсан байна.
  • Улсын хэмжээнд шилэн дансаа ажиллуулдаггүй хоёр аймгийн нэг Увс аймаг. Магадгүй шилэн дансаа ажиллуулахгүй байх нь тэдний хувьд хууль бус үйлдэлээ нуухад хэрэгтэй байдаг байх хэмээн нутгийн иргэд ярьж байна. 2017 оны аймгийн төсөвт гамшигаас хамгаалахад зориулж, орон нутгийн сангйин хөрөнгөнөөс 7 сая төсөвлөсөн байна. Гэтэл Монгол зан үйлийн арга хэмжээнд 49 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн хувийн мал эмнэлэгийн үржлийн нэгжтэй гэрээ байгуулахдаа 456 сая төгрөгөөр байгуулан төсөвлөж, нийт малыг вакцинжуулсан байгаа атлаа соёл спортын үйл ажиллагааг бодлогоор дэмжихэд 500 сая төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл дахиад соёлын үйлчилгээнд зориулж, 2 тэрбум 210 сая төгрөг гаргаснаа урлаг соёл, номын сангаар үйлчлүүлэгдчийн тоог нэмэгдүүлэх зорилготой гэсэн учир битүүлэг тайлбар тавьсан байна. Мэдээж урлаг соёл, номын сангаар үйлчлүүлэгдчийн боловсолд анхаарах нь зүй ёсны хэрэг ч гамшигаас хамгаалахад зориулж, орон нутгийн сангйин хөрөнгөнөөс 7 сая төгрөг төсөвлөсөнийг юу гэж тайлбарлах вэ. Увс аймаг болон баруун таван аймаг зуд болох хамгийн эрсдэл өндөртэй аймгийн тоонд ордог. Гэтэл гамшигаас хамгаалах 7 сая төсөвлөөд, соёлын үйлчилгээнд зориулж, 2 тэрбум 210 сая төгрөг төсөвлөсөн нь ажлаа хэр сайн мэддэг хийдэгийг харуулж байна. 

Томилогдсон цагаасаа хойш хууль зөрчсөн эдгээр үйлдэлүүдийг гаргасан учраас нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хууль бусаар томилсон байна. Үүнийгээ ч Засаг дарга Д.Батсайхан хүлээн зөвшөөрлөө. Тас хийсэн өвлийн хүйтэн улирал хаяанд ирсэн байхад өвлийн бэлтгэлээс гадна сандал суудлын хэрүүл хийж байгаа тус аймгийн Засаг даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар арга хэмжээ авах вэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
2
Tsag agaarin hund nuhtsultei bus nutagt 7hon say tugrugiig gamshigt zoriulsan murtluu sport oi huleen avalt gadaad tomiloltond heden terbumiig zoriulj bgaan usan teneg humuusiin uildel uuniig shalgah!
2017/11/08 27.123.214.89
1
irgediin tavij bgaa shaardlaga yag bodit baidal yum dald uchnuun yum bolj bgaa bh avilgatai temtseh gazar shalgaj togtooh bh jn: hudaldan avah uil ajillagaa bn yamar ch medeelel bhgui.
2017/11/08 27.123.214.89
ЗОЧИН
ГЭМТ ХЭРЭГИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДЭЭР ХҮРЭЭЛЭГДСЭН МАН ГЭЖ ЯРИАД БАЙСАН ҮНЭН БАЙХ НЬ ОДОО МЭДЭГДЭЭД ЭХЭЛЛЭЭ НӨГӨӨ Л САНДАЛ СУУДЛЫН 60 ТЭР БУМЫН БАЛАГ ОДОО Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР БНА.
2017/11/08 112.72.12.77
cudabo
одоо яая гэхэв,увсынхан өөрсдөө сонголтоо хийсэн болохоор хохино.Ямар арчаагүй үзэл бодол,алсын хараагүй сонгуульд оролцдогоо харцгаа,өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж үг байдаг.Энэ чигээрээ 4 жил бол
2017/11/08 66.181.185.93
POO
saikhan gar ve
2017/11/08 202.9.42.167
Вү Зи Хон
МАН-ын тавьсан хүмүүс дандаа хулгайч луйварчид авлигалчид байдаг шдээ МАН бол хятадын эрлийз толгойлогчтой мафийн байгууллага болсон.
2017/11/08 202.55.191.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment