8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуднаар бөхөнгийн тоо толгой эрс цөөрөх аюулд байна

2017-11-08 09:35:00

Манай улсад сүүлийн 50 гаруй жил тохиогоогүй их халуун энэ жил болж, ихэнх нутгаар ган ганчиг нүүрлэсэн. Байгалийн энэхүү үзэгдлээс болж энэ өвөл нэн ховордоод буй бөхөнгийн тоо толгой улам цөөрч магадгүй болохыг “Бөхөн хамгаалах сүлжээ баг”-ийнхан онцолж байна. 

Бөхөн хамгаалагчидтай өмнөх жилүүдэд бөхөнгийн 100-300 толгой бүхий 10 сүрэг таардаг байсан бол энэ жил нэг сүргийн 7 бөхөн л тэдэнтэй таарсан нь энэ амьтан эрс цөөрсөн гэдгийг нотолж байгаа юм. 

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багтай хамтран өнгөрөгч сард Монгол бөхөнгийн нутгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Хээрийн судалгааны нөхцлөөс үзэхэд бэлчээр маш хомс, бөхөнгийн байршил алдагдсан, тархуу байршсан нь ажиглагдсан байна.  М Мөхлийн ирмэгт ирээд буй энэ амьтан Шаргын говийн Хүрэн гол, Ямбатын тал, Өгөөмөр зэрэг газарт жилийн дөрвөн улиралд олноороо байнга байршдаг аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл