УИХ дахь Ёсзүйн дэд хороо өнгөрсөн аравдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар хуралдсан. Тодруулбал, өмгөөллийн 'Веритас партнерс' ХХК-ээс УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэхгүй гэж УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан билээДээрх гомдлын дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан. Тэгвэл Ёсзүйн дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Гантулга тайлбар хийжээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга тайлбар өгөхдөө “Монгол Улсын хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчийн асуусан асуултад хариулсан болно. Энэ хуулиар хориглосон, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш” гэсэн байна.