Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өчигдөр танилцуулсан байна.УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг үндэслэн ирэх оны төсвийн төслийг боловсруулжээ. Мөн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангасан гэсэн мэдээллийг Сангийн сайд өглөө.
2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь,
Нийт зарлагыг 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь,
Нийт алдагдлыг 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8 хувь байхаар төсөлд тусгажээ.