Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн дунд сургуулийн дотуур байранд энэ сарын 17-ны өглөө гар гарчээ. Өнгөрөгч ням гаригийн өглөө 08:40 цагт аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Хоёр давхар модон барилга хормын төдийд галд өртөж галыг унтраахаар 250 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Дотуур байранд гал гарч хөдөөгийн багачууд амарч ирээд хаана амьдарч хичээл сургуулиа үргэлжлүүлэх вэ гэдэг хүндхэн асуудалтай тулгараад байна.