Цагдаагийн Ерөнхий Газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон хүүхдийн эрэн сурвалжлах ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал "11 дүгээр сарын 2-нд алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлахад ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид, эрэн сурвалжлах алба, эрүүгийн цагдаагийн албаны холбогдох хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн холбогдох ажилтнууд оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Алга болсон охины талаар мэдээлэл, сэжүүр таамаг гараагүй байна.
Найман настай охиныг хайхад БНХАУ-ын холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна
2017-11-08 14:25:50