8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэсэн 102 зөрчил илрүүлжээ

2017-11-08 15:46:03

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор аравдугаар сарын 30-ны өдрөөс эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Аравдугаар 30-31, арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар нийт 937 тээврийн хэрэгсэл шалгаснаас “Тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 102 зөрчлийг илрүүлэн ажилласан байна.Үүнээс зөвшөөрлийн хугацаа дууссан-30, зөвшөөрөлгүй-66, зөвшөөрлийн он засвартай-зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн-3 зөрчил тус тус илрүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл