8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насаны хүүхдэд үнэгүй олгох эмийн жагсаалтад өөрчлөлт орно

2017-11-08 15:52:25

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн өвөл 0-5 насыханд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг гаргаж, 300-26300 төгрөгийн үнэ бүхий эмийг эмчийн жорын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжийг бүрдүүлж, томуугийн дэгдэлтийн оргил үе 1-3 дугаар сард хэрэгжүүлсэн. 

Томуугийн дэгдэлт өөр өөр вирусээр үүсгэгддэг тул Эрүүл мэндийн яамнаас энэ жил ханиадны вирусийн онцлогт тохирсон эмийн жагсаалт гаргаж, Эрүүл мэндийн даатгалын зөвлөл рүү илгээсэн. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс  хариу ирснээр 0-5 насны хүүхдэд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг олон нийтэд зарлах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл