Үндэсний Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран хоёр жил тутамд Монгол улсын ядуурлын түвшингийн судалгааг танилцуулдаг. Тус байгууллага 2016 оны тооцоог гаргасан байна. Судалгаагаар ядуурлын түвшин 2014 оныхтой харьцуулахад 37 хувиар өсчээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг, нийгэмд гарсан сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядууралд орсон байна. Монгол улсын ядуурлын түвшин 2014-2016 оны хооронд ямар түвшинд хүрснийг өнөөдөр үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн онуудад болохыг судалгааны дүнгээс харж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2012-2014 оны хооронд нийт 20 хувиар өссөн бол 2015-2016 оны хооронд 3,6 хувиар өссөн судалгаа байна. Мөн цалин тэтгэвэр нэмэгдээгүй зэрэг нь хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлжээ
Ядуурлаас гарсан иргэдийн амьдрал эргээд ядууралд оржээ
2017-11-08 16:32:16