"Жигүүр гранд”, "Блю скай”, "Буянт тэл”, "АО Жаргалант”, "Тюр хаус” зэрэг зарим барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос мэдэгдлээ. Нэр бүхий дээрх компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа эрчим хүчийг шийдсэн бөгөөд өөрсдийнхөө өмчит цахилгааны хүчдэлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид шилжүүлэлгүй шууд оршин суугчдынхаа эрчим хүчний хэрэглээний тарифыг аж ахуйн нэгжийн үнээр тооцон авдаг байж. Үүнээс болоод 17500 орчим өрх илүү мөнгө төлж, хохирcон байна.
"Жигүүр гранд”, "Блю скай”, "Буянт тэл” гэх компаниуд иргэдийг нэг тэрбум төгрөгөөр хохироожээ
2016-01-19 10:20:00