8o
Улаанбаатар хот
mobile menu

Хогийн сав байрлуулсан орчиныг бүрэн гэрэлтүүлнэ

2017-11-08 17:18:54

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг хог хаягдлын  менежментийг ухаалаг болгох бэлтгэл ажил  дуусчээ.  Олон нийтийн газар ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас хог хаягдал багтахгүй гадуур асгарах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тээвэрлэх хуваариас зөрж хог хаях зэрэг асуудлыг цэгцлэхээр эхний ээлжинд 25 байршлыг сонгон шинэчилж, 24 цагийн камертай диспетчерын хяналтанд байлгах юм байна. 

Энэхүү төслийн хүрээнд дараах ажлыг хийж байна

  • Хогийн савны суурь хэсэг болон эргэн тойрны хэсгийг бетондож хөрсний бохирдлоос сэргийллээ.

  • Хогийн сав байрлуулсан орчныг бүрэн гэрэлтүүлэх гэрэлтүүлэг хийнэ.

  • Хяналтын камер байршуулж ил задгай хог хаягдал үүсгэх, хогийн савны гадуур хаях, орчин бохирдуулах, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих, мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл