Өнгөрсөн аравдугаар сард “Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ их наадам” ОХУ-ын Сочи хотод болж өнгөрсөн билээ. Уг наадамд дэлхийн 180 орны 50 мянга гаруй залуус 'Энх тайван, эв нэгдэл, нийгмийн шударга ёсны төлөө аливаа түрэмгийллийн эсрэг бид тэмцэж байна” гэсэн уриан дор нэгдэж, дуу хоолойгоо хүргэсэн юм. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон 50 шилдэг залуу маргааш аяны богцоо задлахаар болжээ. Тэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүдтэй мэдээлэл солилцох уулзалт хийх юм байна. Тухайлбал, “Дэлхийн залуучуудын чиг хандлага” эдийн засаг дахь оролцоо, Монгол улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого, Дэлхийн оюутан залуучуудын 19-р их наадмын урлаг соёлын арга хэмжээ, “Спортын хөгжил дэвшил” зэрэг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан туршлагаа хуваалцах юм байна. Энэхүү уулзалт хүн бүхэнд нээлттэй тул сонирхсон залуус маргааш буюу 11-р сарын 9-ний өдрийн 14:00 цагт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 10-н давхарт хурлын танхимд хүрэлцэн ирнэ үү.