8o
Улаанбаатар хот
mobile menu

8 настай охин сураггүй долоо хонож, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт онц байдал зарлалаа 

2017-11-09 09:02:55

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс "11 дүгээр сарын 2-нд сураггүй алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлахад ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид, эрэн сурвалжлах алба, эрүүгийн цагдаагийн албаны холбогдох хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн холбогдох ажилтнууд оролцсон 500 гаруй хүн ажлын хэсэг ажиллаж байна. 

Охиныг булан тохой, бут сөөг, айл бүрээр хайж байна 

 Хичээлдээ явахаар гэрээсээ гарснаас хойш сураг тасарсан түүнийг хайх ажиллагаанд 500 гаруй хүн оролцож буй бөгөөд Замын-Үүд сумын Онцгой комиссоос бодит мэдээллийг худалдан авч, нууцыг чанд хадгалан урамшуулахаа мэдэгдсэн. Охиныг хилээр авч гарсан байх магадлалтай талаар хэвлэлээр мэдээлэгдээд байгаа. Тэгвэл хилээр гарсан байх магадлалыг Тагнуулын ерөнхий газрын харьяа Хилийн тагнуулынхныг шалгах үүргийг холбогдох газраас нь өгчээ. Үүний дагуу хяналт шалгалт хийгдэж байгаа ч одоогоор ямар нэг мэдээлэл ирээгүй байгаа аж. Ар гэрийнхэн хамаатан садан, нутгийн иргэд хуулийн байгууллагад найдаад суулгүй хөдөөний айлууд болон, жалга дов, хайж болох бүхий л газраар хайж байгаа аж. Замын-Үүд сумын бүх айл өрх, амбаар савыг нэгжсэн бөгөөд зарим айлыг 4-5 удаа нэгжсэн байна. Эрлийн үйл ажиллагаанд мэргэжлийн, мэргэжлийн бус хүмүүс оролцож байгаа бөгөөд нэгжлэг хийсэний дараагаар зарим айлаас эд зүйлсээ хулгайд алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад нэлээд ирсэн байна. 

Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт онц байдал зарлалаа 

8 настай охин алга болсон хэрэгтэй холбогдуулан Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт онц байдал зарласан байна. 130-150 м өндөртэй 2017.11.02 ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон.Өмсөж явсан хувцасны хувьд зураг дээрх ягаан оуртик, бор түрийтэй гутал формын хувцастай, ягаан цүнхтэй явж байсан ба харсан үзсэн хүн 7052102 утсанд хандах боломжтой юм байна.Мөн охины талаарх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Алга болсон охины ээж ааваас өдөр болгон цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа аж. Үүнд ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд өдөр нь охины хөдөөгүүр хайж, өдөр нь цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгч байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Одончимэш
Нөгөө зөнсбилгийн тулаан нэвтрүүлэг бодитоор замын үүдэд ажилмаар бна.тэнд л жинхэнэ тулаан болно.эс бөгөөс нэвтрүүлэг нь тавилттай жүжиг юм.мундаг зөн билэгчид нь 5 саяыг нь аваад туслаач
2017/11/09 139.5.216.27