8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-т гомдол хүргүүлэх болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа

2017-11-09 09:13:33

08:40 цагт: Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын эвслийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын V ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль, батлан хамгаалахын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын танхимд болно.
 
09:00 цагт: ШӨХТГ-аас Төрийн ордны ‘Б’ танхимд “Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулна.
09:00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд “ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛ-ТӨР, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдана.
09:30 цагт: Тархины саажилттай хүүхдийн 10-р сувиллын цэцэрлэг яслийн хүүхдүүд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хуучин байран дээрээ жагсаал хийнэ.
09:30 цагт: УИХ-ын гишүүн С.Батболдын урилгаар ИБУИНВУ-ын парламент дахь олон улсын парламентийн бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй долоон төлөөлөгч Монгол Улсад айлчлал хийж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржид зочлон, үйл ажиллагаатай танилцан, арилжаа нээж цан цохино.

10:00 цагт: Төрийн ордны "А" танхимд "Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Хуралд УИХ гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү нар илтгэл тавина.

11:00 цагт: “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран энэ сарын 11, 12-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ уралдааны талаар БСШУСЯ-ны 401 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулсан агааржуулалтын төхөөрөмжийг танилцуулна.


Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт:  Иргэдийн шударга шүүх ТББ-аас АТГ-т гомдол хүргүүлэх болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа. 
MN-Мэдээллийн төвд

10:30 цагт:  Монголын өдөр тутмын сонины холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт:  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Миний бүтээл-25” уран бүтээлийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12:00 цагт:  Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.
11:40 цагт:  Монголбанкны “А” байрны захирлуудын зөвлөлийн өрөөнд Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн үндэсний төв Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

15:00 цагт: Төмөр замын соёлын ордонд Монгол-Оросын найрамдлын сарын ажлын хаалтын ёслолын арга хэмжээ болно. Энэ үеэр найрамдлын сарын ажлын хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, шагнал гардуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл