8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

2017-11-09 09:29:00

Өнөөдөр Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл