8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар эрвээхэй худалдаалсан этгээдүүдэд 5-10 жилийн ял оноолоо

2017-11-09 09:52:29

БНХАУ-д гурван мянга гаруй эрвээхэйг хууль бусаар хил давуулан худалдаалсан гурван хүнийг илрүүлэн саатуулжээ. Энэ нь тус улсад өмнө нь гарч байгаагүй хамгийн том эрвээхэйний наймаа юм. Хууль бүс наймаачид орлогын гол эх үүсвэрээ олон нийтийн цахим сүлжээнээс олдог байсан аж. Шинань мужийн шүүхээс тэдэнд мөнгөн торгууль ногдуулсан төдийгүй 5-10 жилийн хорих ялаар шийтгэжээ. Тус улсад гоёмсог эрвэйхээнүүдийг хууль бусаар барьж, худалдаалахыг хориглосон байдаг. Учир нь маш ховор амьтадын жагсаалтанд зүй ёсоор багтдаг тул дархан цаазат амьтаны тоонд ордог аж. Хятадад эрвээхэй цуглуулагчид нэг гоёмсог эрвээхэйг 10,000 гаруй юань (1,150 паунд, 1500 ам.доллар) төлөхөд бэлэн байдаг учраас энэ бизнес цэцэглэх гол шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл